ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Автомашины хар хайрцаг, оврын гэрэл, засварын багаж нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301325
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Автомашины хар хайрцаг, оврын гэрэл, засварын багаж нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:  “Тийм”
 
Багц № 1: Автомашины хар хайрцаг - ЭТТХК/202301325-1
Багц № 2: Автомашины оврын гэрэл - ЭТТХК/202301325-2
 
Багц № 3: Багаж хэрэгсэл - ЭТТХК/202301325-3
 
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй.
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 
Багц № 1: 194,338.65/ Нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун гучин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгөөс багагүй
Багц № 2: 57,785.00 /Тавин долоон мянга долоон зуун наян тав/ төгрөгөөс багагүй
Багц № 3: 112,588.96 /Нэг зуун арван хоёр мянга таван зуун наян найман төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   
Тендерийг 2023 оны 07 дугаар сарын  19-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот 
75055555 дотуур утас 512