2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Нүүрс тээврийн конвейерийн системийн ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нүүрс тээврийн конвейерийн системийн техник, технологи, эдийн засгийн харьцуулалт дээр үндэслэн хамгийн оновчтой хувилбарын зураг төсөл боловсруулна.
3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
3.1. Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх.
3.2. Тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл ирүүлэх.
3.3. Ижил төстэй ажлын жагсаалт, танилцуулга
(Ижил төстэй ажилд конвейерийн системийн ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.)
3.4. Боловсон хүчний мэдээлэл жагсаалтаар ирүүлэх.
Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-507