ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Universe, Aero city загварын автобусны сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202306476
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Universe, Aero city загварын автобусны сэлбэг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц № 1: Universe загварын автобусны сэлбэг – 50,956,950 төгрөг
Багц № 2: Aero city загварын автобусны сэлбэг –18,518,300 төгрөг
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба
Багц № 1: Тухайн багцын төсөвт өртгийн 0.5 хувь буюу 254,784.75 төгрөг
Багц № 2: Тухайн багцын төсөвт өртгийн 0.5 хувь буюу 92,591.5 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14.10 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-506