ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 
Тендер шалгаруулалтын нэр: Биокомпост үйлдвэрлэх бокаши сав нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301271
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Биокомпост үйлдвэрлэх бокаши сав” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй
 
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.
 
Тендерийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот
75055555 дотуур утас 504