ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Белаз-75135, Белаз-78231 маркийн техникийн сэлбэг нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301272
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Белаз-78231 маркийн техникийн сэлбэг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
“Багц №2 – 404,831,644.28 төгрөг”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц №2 2,024,158.22 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 08:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын 8,
Финанс төвийн 5 давхар, 504 тоот.
Утас: 75055555 – 512