НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

СШ дугаар:  2019-01-NB
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь Цанхийн баруун, зүүн уурхайн олборлолтын технологийн явцад гарсан хаягдал, ул таазны хаягдал, балансын бус нимгэн үе давхаргаас гарсан нүүрс, хагарал, тэсэлгээнийн явцад үүссэн хаягдал зэрэг балансын бус бохирдолтой нүүрсийг борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэмэлт тайлбар: Энэхүү нүүрс нь шууд экспортлогдох боломжгүй тул Дотоодын нүүрс угаах, баяжуулах үйлдвэрт боловсруулах боломжтой. 
Чанарын дундаж үзүүлэлт:
Нүүрсний төрөл Total Moisture (Ar) Ash (db) Volatile Matter (daf) Sulphur (db) G index
Балансын бус бохирдолтой нүүрс 4.66 14.53 26.66 0.88 75.7
Жич: Нүүрсний чанарыг бохирдолтой ба цэвэр нүүрснээс түүвэрлэн авсан дээжлэлтийн үр дүнгээр тооцов.
 
Хэмжээ: 193,825.7 м3 
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар /Шалгарсан компанид мэдэгдэл хүргүүлнэ./
 
Бүрдүүлэх материал: 
1. Хамтарч ажиллах албан хүсэлт 
-Үнийн санал /НӨАТ-тай үнэ/ ба төлбөрийн нөхцөл 
-Нүүрсийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл, угааж баяжуулах тухай санал
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх
 
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
 
3. Тээвэрлэгч компанийн мэдээлэл
-Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал
-Тээвэрлэлтийн төлөвлөгөө 
 
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-Зах зээлийн судалгаа
-Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал
-Борлуулалтын төлөвлөгөө
-Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч
-Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө
 
5. Маягт.02-ийг бөглөсөн байх.
6. Дотоодын аж ахуй нэгж давуу эрхтэй.
 
Материал хүлээн авах хугацаа: 2019-09-18-ны 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 905 тоот
Холбогдох утас: 70118585-ext.-910

Маягт-1

Маягт-2