1. Эрдэнэс Тавантолгой ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хүрээнд багц сургалт зохион байгуулах зөвлөх сонгох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Багц 1 – Нийт ажилтан, удирдах ажилтнууд, сургагч багш мэргэшүүлэх сургалт
Багц 2 – ХАБЭА-н эрсдэлийн менежмент, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
2.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.
2.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байх; /Хүчин төгөлдөр нотлох баримтыг ирүүлнэ./
2.3. 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
2.3.1. Сүүлийн 2 жилийн буюу 2021, 2022 онуудын дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт төсөвт өртгийн 20 хувь буюу Багц 1-т 15,100,000 төгрөг, Багц 2-т 3,205,000 төгрөгөөс багагүй байна.
2.4. Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээллийг зөвхөн жагсаалтаар ирүүлнэ.
(Ижил төстэй ажилд ХАБЭА-н хуулийн хүрээнд сургалт зохион байгуулсан туршлагыг тооцно.)
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж,
8-р байр, Финанс төв 5-р давхар, 504 тоот.
Утас: 75055555-512
Цахим хаяг: www.tender.gov.mn