ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2023 оны 7 сарын 07-ны өдөр
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Загийн усны хоолойн төсөлд захиалагчийн техникийн хөндлөнгийн хяналт хийх зөвлөх сонгох ЭТТХК/202301010 дугаартай  төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Загийн усны хоолой" гүний усны ордоос "Эрдэнэс  Тавантолгой" ХК-ийн Нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн системийн шугам хоолойн барилга угсралтын ажилд барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга, улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг төслийн бүхий л үе шатны ажлуудад Төсөл хэрэгжүүлэгчийг төлөөлөн захиалагчийн хяналт болон төслийн  зохион байгуулалт, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх болно.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангах ба нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
3.1 Зөвлөх хуулийн этгээдийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлнэ. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана. 
3.2 Засгийн газрын 2021 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ын дагуу “Барилгын ажлын үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт дүгнэлт гаргах”  чиглэлээр бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд;
3.3 Монгол улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Тендер нээсний дараа нэг цагийн дотор лавлагааг татаж шалгана. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.
3.4 Сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг дэлгэрэнгүй мэдээллийн хамт хүснэгтээр ирүүлэх; 
/Ижил төстэй гэдэгт барилга байгууламжийн төсөл дээр захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээ хийж гүйцэтгэсэн байхыг тухайлан ойлгоно./
3.5 Төслийг хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төслийг хэрэгжүүлэх хяналтын багийн мэдээллийг хүснэгтээр, дэлгэрэнгүй ирүүлэх;
 
4. Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.3.1-т “Тендерт оролцогч нь түншлэлээр эсхүл туслан гүйцэтгэгчтэй оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байх;” гэж заасны дагуу цахим системээр дамжуулан гэрээ байгуулан ирүүлнэ.
 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем 5. www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг авч болох бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагаас өмнө цахимаар мэдүүлгээ ирүүлнэ үү.
 
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 504 тоот.
Утас: 75055555-508