ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Эм тариа, ороох боох материал нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301237
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Эм тариа, ороох боох материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц № 1: Эм тариа, ороох боох материал
Багц № 2: Эм, эмнэлгийн хэрэгсэл
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба
Багц № 1: 390,489 /гурван зуун ерэн мянга дөрвөн зуун наян есөн төгрөг/
Багц № 2: 49,451 /дөчин есөн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг/ багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот
75055555 дотуур утас 504