ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
 
Тендер шалгаруулалтын нэр: Шинэ хотхоны цагаан хэрэглэл, цонхны хөшиг
 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301321
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Шинэ хотхоны цагаан хэрэглэл, цонхны хөшиг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Багц 1 – Цагаан хэрэглэл /Дотоодын үйлдвэрлэгчээс авах бараа, бүтээгдэхүүн/
Багц 2 – Хөшиг 
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц 1-т 509,250 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
 
Тендерийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 10:10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 10:40 цагт зохион байгуулна.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын 8, 
Финанс төвийн 5 давхар, 504 тоот.
Утас: 75055555 – 512