ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр                                                                                              
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Ажилчдын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх” ЭТТ/201901305-2  дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь хувь хүний хөгжил, бүтээмжийн хөтөлбөр, үр дүнтэй удирдахуй удирдлагын хөтөлбөр, өөрчлөлтийг удирдахуй удирдлагын хөтөлбөр зэргийг агуулсан сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах болно.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх.
2. Байгууллагын танилцуулга ирүүлэх.
3. Мэргэжлийн байгууллагаас олгодог Сургалтын үйл ажиллагаа явуулах гэрчилгээг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх. /Гэрчилгээ хүчинтэй хугацаатай байх/
4. Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх.
5. Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх.
6. Гурваас доошгүй зөвлөх болон сургагч багш нартай байх ба багш нарын мэдээллийг ирүүлэх. Мөн тэдгээр багш нар нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх ба нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтыг сүүлийн гурван сарын байдлаар хавсарган ирүүлэх. /НД-8 маягтаас тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг хянан үзнэ/
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх. /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/ 
8. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлэх. /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/ 
9. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт ирүүлэх. /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/ 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Гадаадын этгээд оролцох эрхгүй.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө доорхи хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр,  5 давхар, 503 тоот.
Утас: 75055555-507