ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 
Тендер шалгаруулалтын нэр: Хүнд даацын дугуй засварын ажилбарт ашиглагдах материал нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301367
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хүнд даацын дугуй засварын ажилбарт ашиглагдах материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй” 
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,592,292 (Нэг сая таван зуун ерэн хоёр мянга хоёр зуун ерэн хоёр) төгрөг төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот
75055555 дотуур утас 512