Уул уурхайн салбарын ажилтнуудыг чадавхижуулах зорилгоор МУЗГ-ын Хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академиас хамтран “Амжилт бол Сонголт” манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж манай компанийн 12 ажилтан амжилттай оролцлоо.
Тус хөтөлбөр нь 2023.07.16-2023.09.10-ныг хүртэл 3 сарын хугацаанд III үе шаттайгаар үргэлжилж “Эрдэнэс Монгол” нэгдлийн 13 охин компанийн 50 оролцогч оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.