ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019-09-19
Тендер шалгаруулалтын нэр: Эйр кондейшн нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901171
“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Эйр кондейшн нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
⦁ Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байх,
⦁ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх,
⦁ Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад тус бүр эйр кондейшн нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх,
⦁ Тендерийн хамт 1,730,000 /Нэг сая долоон зуун гучин мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Тендерийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 40 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn