“ЭТТ БОНД”-ЫН 4 ДҮГЭЭР ТРАНЧИЙН БОНДЫГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Өрийн бичгийг төлөгдөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдаж авах журам”-ыг үндэслэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ-Бонд”-ны 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг төгрөгийн бондыг эргэн дуудахаар шийдвэрлэжээ.

“ЭТТ-Бонд”-ийг эргэн дуудах бүртгэлийн өдөр нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бөгөөд бүртгэлийн өдрөөр тасалбар болгон хуримтлагдсан хүүгийн хамт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийт төлбөрийг бонд эзэмшигчдийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлнэ.

Бондын нөхцөл