ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ажлын бээлий нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301220
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ажлын бээлий нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:  “Тийм”
Багц № 1: Нэхий бээлий /дотоодын үйлдвэрийн/
Багц № 2: Арьсан бээлий /дотоодын үйлдвэрийн/
 
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: 
 
Дотоодын багц № 1: Нэхий бээлий, Багц № 2: Арьсан бээлий
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 
Багц № 1: 169,290 Нэг зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн төгрөг
Багц № 2: 157,252 Нэг зуун тавин долоон мянга хоёр зуун тавин хоёр төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   
 
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын  30-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын  30-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот 
75055555 дотуур утас 512