ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202310578
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: багцгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот,
Утас: 75055555-506