ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Питрам системийн лиценз сунгах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301157
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Питрам системийн лиценз сунгах тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,750,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын 8,
Финанс төвийн 5 давхар, 504 тоот.
Утас: 75055555 – 512