ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019.09.20
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Ажилтнуудын өргөтгөсөн судалгаа хийх ЭТТ/201901306 дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ажилтнуудын өргөтгөсөн судалгаа хийх зөвлөх үйлчилгээ болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.3.Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.5. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
3.6. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байх;
3.7. Татварын байгууллагад өр төлбөргүй болохыг нотолсон тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.8. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь тухайн чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3.9. Байгууллагын сэтгэл ханамж, хүний нөөцийн болон хэрэглэгчдийн судалгааг хэрэгжүүлж байсан туршлагатай байх бөгөөд өмнө хийж хэрэгжүүлж байсан ажлын жагсаалт болон нэгээс доошгүй гэрээний хуулбар ирүүлнэ;
3.10.Хамгийн багадаа судалгааны 100-н таблеттэй байна;
4. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
5. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
6. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 09 сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505