ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019.09.20
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн захиргааны барилгын барилга угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901002
“Эрдэнэс-Тавантолгой ХК” эрх бүхий тендерт оролцогчдоос /Уурхайн захиргааны барилгын барилга угсралтын ажил/-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь /50,000/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2016, 2017, 2018 он/ борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 60 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн /2016, 2017, 2018 он/ санхүүгийн тайлан, баталгаажуулсан аудитын дүгнэлтийн хамт нотариатаар гэрчлүүлж ирүүлэх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БА-3.1, БА-3.3, БА-3.4, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-8.1.
Тендерийн хамт /38,142,420/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019.10.20-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019.10.20-ны өдрийн 10:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол Улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-6,
“Эрдэнэс-Тавантолгой” ХК,
Утас: 75055555,
Веб хаяг: http://www.erdenestt.mn/