ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 10 сарын 13-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20230109/04
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үүнд:
Багц № 1: Далд уурхайн хайгуулын 63,000 тууш метр өрөмдлөг хийх
Багц № 2: Далд уурхайн хайгуулын 60,000 тууш метр өрөмдлөг хийх
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 
Багц № 1: 110,250,000 /нэг зуун арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг,
Багц № 2: 105,000,000 /нэг зуун таван сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   
 
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 502 тоот
7505-5555 дотуур утас 506