ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 10 дугаар сарын 17-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ажил мэргэжлийн стандарт нэвтрүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301179
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ажил мэргэжлийн стандарт нэвтрүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.   
 
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.
 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, 
Финанс төв, 5-р давхар, 502 тоот,
Утас: 75055555 дотуур утас-512