ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Гагнуурын хийн баллон нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301379
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Гагнуурын хийн баллон нийлүүлэгчийг сонгох”  тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: 
Багцтай 
Багц 1- Гагнуурын хийн баллон нийлүүлэх-  67,798,500 төгрөг
 
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: байхгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:10 цагт зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-504