ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Сантехникийн засварын материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202310544
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Сантехникийн засарын материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерийн баталгааны дүн: 44,339,000 /Дөчин дөрвөн сая гурван гучин есен мянган / төгрөг байна.
Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:30 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-504