ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Тусгай хувцас, хэрэглэл нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301222
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Тусгай хувцас, хэрэглэл нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: 
Багц 2. 2,000,000
Багц 3. 81,000,000
Багц 4. 68,159,453
Багц 5. 229,055,303
 
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:
 
Дотоодын үйлдвэрээс худалдаж авах бараа “Байгаа”
Багц 2. Гагнуурын хамгаалалттай гутал
Багц 3. Эрс хүйтний гутал /Нохой гутал/
Багц 4. Бусад тусгай хувцас, хэрэглэл  
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц 3 – 405,000 төгргөг, Багц 4 – 340,797.27 төгрөг, Багц 5 – 1,145,276.5 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
 
Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09:10 цагт зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Багц 5-д ирүүлэх эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын 8, 
Финанс төвийн 5 давхар, 504 тоот.
Утас: 75055555 – 512