ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2019 оны 09 сарын 24
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Эрүүл мэндийн хугацаат үзлэгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр браа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-т зааснаар мөн хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангах, тухайн ажлыг гүйцэтгэх чадавхитайг нотлох баримт ирүүлнэ.
Үнийн саналыг 2019 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагаас өмнө доорх хаягаар битүүмжлэн ирүүлэх ба ажлын даалгавар болон холбогдох бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-505
Холбоо барих ажилтан: С.Ганхүү
Е-мэйл: enkhmaa.a@erdenestt.mn
Гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд дараах нэмэлт нотлох баримтыг үнийн саналын хамт ирүүлнэ.
Үүнд:
1. Эрүүл мэндийн яамнаас олгосон эмнэлгийн үйлчилгээ эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл
2. Компанийн дэлгэрэнгүй танилцуулга
3. Нийгмийн даатгалын байгууллагад өргүй болох талаарх тодорхойлолт 09-р сарын 24-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх
4. Татварын ерөнхий газрын тодорхойлолт /Цахим тодорхойлолт ирүүлэх, 09-р сарын 24-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх /
5. ШШГЕГ-ын тодорхойлолт 09-р сарын 24-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх
6. 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
7. 2017, 2018 онуудад 2-оос доошгүй аж ахуйн нэгж байгууллагад эрүүл мэндийн хугацаат үзлэгийн үйлчилгээг үзүүлсэн байх ба хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбарыг, гэрээ дүгнэсэн акт эсхүл харилцагч байгууллагын тодорхойлолтын хамт ирүүлэх
8. Эмнэлгийн үйлчилгээ явуулах өөрийн эзэмшилийн байрны бичиг баримтын хуулбарыг ирүүлэх
9. Үзлэг шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн зураг танилцуулгыг ирүүлэх
10. Үйлчилгээний тодорхойлолт хавсралт 1-д заасан заавал байх шаардлагатай нарийн мэргэжлийн 13 их эмч нарын 10-аас доошгүй их эмч нар нь ахлах ба түүнээс дээш зэрэгтэй байна. (Тухайн зэрэг нь хүчин төгөлдөр байх ба нотлох бичиг баримтыг ирүүлэх)
11. Үзлэг шинжилгээ хийх их эмч нар нь нарийн мэргэжлийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан байна. (Нотлох бичиг баримтыг ирүүлэх)
12. Санал болгож буй нарийн мэргэжлийн их эмч нарын 50%-иас доошгүй үндсэн ажилтан байх. (НД-8 маягтыг сүүлийн 1 сараар ирүүлэх)
13. Мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач их эмч нь тухайн мэргэжлээр дагнан 4 ба түүнээс дээш жил ажилласан байна. (Нотлох бичиг баримтыг ирүүлэх)