ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901001
“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 90 хувиас багагүй үнийн дүнтэй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 10 хувиас багагүй байх.
3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын санхүүгийн тайлан, баталгаажуулсан аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх.
4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудад ижил төрлийн ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт, Улсын комиссын актын хуулбарыг хавсаргана.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм - Барилга хот байгуулалтын яамнаас олгогддог:
БА-3.1 /Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил дүйцэх/
БА-5.1 /Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
БА-6.1 /Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт дүйцэх/
БА-6.2 /Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт дүйцэх/
БА-6.3 /Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт дүйцэх/
БА-6.4 /Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт дүйцэх/
БА-8.1 /Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил/
Зам, тээврийн хөгжлийн яамны 2.8.2.6 / Зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах/ Тусгай зөвшөөрөлийн хуулбарыг ирүүлнэ.
Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
86,975,100 /Наян зургаан сая есөн зуун далан таван мянга нэг зуу/ төгрөг.
Тендерийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төв оффисын 5 давхарт 503 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад мэдээлэлийг www.tender.gov.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-6,
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Утас: 75055555 /507/
Веб хаяг: http://www.erdenestt.mn/