ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: CATERPILLER-D8, CATERPILLER-14 маркийн техникийн сэлбэг
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301273
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “CATERPILLER-D8, CATERPILLER-14 маркийн техникийн сэлбэг” -ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц № 1: CATERPILLER-14 маркийн техникийн сэлбэг
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,706,984 /нэг сая долоон зуун зургаан мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, утас 75055555-508