ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн оффис, шинэ оффис, шинэ кемп, цанхи хотхоны галын дохиоллын засвар, үйлчилгээ, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301226
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Уурхайн оффис, шинэ оффис, шинэ кемп, Цанхи хотхоны галын дохиоллын засвар, үйлчилгээ, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
 
Тендерийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот
75055555 дотуур утас 504