ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ажлын хувцас нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301218
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ажлын хувцас нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:  “Тийм”
Багц № 1: Зуны ажлын хувцас 
Багц № 2: Өвлийн ажлын хувцас 
 
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: 
 
Дотоодын багц № 1: Зуны ажлын хувцас, Багц № 2: Өвлийн ажлын хувцас
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 
Багц № 1: 3,721,440 /Гурван сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөч/ төгрөг
Багц № 2: 3,452,865 /Гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга найман зуун жаран тав/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  
 
Тендерийг 2024 оны 01 дүгээр сарын  09-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 дугаар сарын  09-ний өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот 
75055555 дотуур утас 512