ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: XCMG DT100 маркийн сэрээт өргөгчийн дугуй нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202310541
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “XCMG DT100 маркийн сэрээт өргөгчийн дугуй” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц №1: XCMG DT100 маркийн сэрээт өргөгчийн дугуй
 
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 462,545 /дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун дөчин тав/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   
 
Тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.
 
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот
75055555 дотуур утас 504