ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Суурин гагнуурын аппарат болон дагалдах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202306440
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Суурин гагнуурын аппарат болон дагалдах хэрэгсэл нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 373,226 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09:10 цагт зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын 8,
Финанс төвийн 5 давхар, 504 тоот.
Утас: 75055555 – 512