ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Шинээр нийлүүлэх  техникийн дугуй нийлүүлэх сонгон шалгаруулах 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301301   
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Шинээр нийлүүлэх техникийн дугуй” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: 

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Тендерийн баталгаа нь тухайн багцийн төсөвт өртгийн 0.5 хувиас багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

Тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.10 цагт зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-506