ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023-12-28
Тендер шалгаруулалтын нэр: Тавантолгой нүүрсний ордын Бортолгой, Ончхараатын хэсэгт хайгуул-олборлолт болон дэд бүтэц, үйлдвэрлэлийн цогц ажил гүйцэтгэгчийг сонгох 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202312584
 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Тавантолгой нүүрсний ордын Бортолгой, Ончхараатын хэсэгт хайгуул-олборлолт болон дэд бүтэц, үйлдвэрлэлийн цогц ажил” гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй” 
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба санал болгож буй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.   
 
Тендерийг 2024 оны 02 дугаар сарын 20 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 02  дугаар сарын 20 -ны өдрийн 10 цаг 30 минутанд зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 
 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-506