ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс тээврийн конвейерийн систем, бутлуур болон автомашинд ачих системийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202310502
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Нүүрс тээврийн конвейерийн систем, бутлуур болон автомашинд ачих системийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,523,256,158 (нэг тэрбум таван зуун хорин гурван сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун тавин найм) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот,
Утас: 75055555-506