ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2024-02-26
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа 
Тендер шалгаруулалтын нэр: Ажлын гутал нийлүүлэгчийг сонгох 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240102239
Нийт төсөвт өртөг: 1,477,457,000 төгрөг 
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
 
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
 
Багц № 1: Зуны гутал нийлүүлэгчийг сонгох 
Багц № 2: Өвлийн гутал нийлүүлэгчийг сонгох 
 
Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:
 
Дотоодын багц № 1: Зуны гутал нийлүүлэгчийг сонгох
Дотоодын багц № 2: Өвлийн гутал нийлүүлэгчийг сонгох
 
3. Тендерийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн, 10 цаг 30 минутанд нээнэ.
 
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
 
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм” 
Тендерийн баталгааны дүн: 
Багц №1: 3,356,005 төгрөг,
Багц №2: 4,031,280 төгрөг.
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж 50,000 төгрөг төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-506