ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2024-04-19
Тендер шалгаруулалтын төрөл: Ажил 
Тендер шалгаруулалтын нэр: “Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгох”
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240101475
Нийт төсөвт өртөг: Нэгж үнийн дээд хязгаар: 14,193.90 /арван дөрвөн мянга нэг зуун ерэн гурван төгрөг ерэн мөнгө/ төгрөг 
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК  нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
 
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
 
3. Тендерийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг 10 цаг 30 минутанд нээнэ.
 
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 
 
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 
 
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
 
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм” 
19,161,765,000 /арван есөн тэрбум нэг зуун жаран нэгэн сая долоон зуун жаран таван мянга/ төгрөг 
Хүчинтэй байх хугацаа: Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоног байна.
 
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх:“Үгүй”
 
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх:“Үгүй”
 
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс Утас: 75055555. дотуур утас-506