ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОХ ЗАР

2019 оны 09 сарын 30-ны өдөр
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Ус хангамжийн системийн зураг төсөв боловсруулагчийг сонгох ЭТТ/201901147 дугаартай  төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Загийн усны хоолой” газар доорх усны ордоос үйлдвэрлэлийн усаар хангах, ус хангамжийн системийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг  шалгаруулах болно. 
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ. Үүнд:
3.1 Компанийн танилцуулга
3.2 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас хуулбарлаж  ирүүлэх
3.3 Шаардлагатай тусгай зөвшөөрөл: 
БОАЖЯ-ны Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ
БХБЯ-ны Тусгай зөвшөөрөл
Хуучнаар 1.3.2 Ус хангамж, Ариутгах татуургын гол сүлжээ түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг
   1.3.5  Усны барилга байгууламжийн зураг төсөл
   1.2.6 Техник, Эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв
Шинээр     ЗТ-3.2  Усны барилга байгууламжийн зураг төсөл
    ЗТ-3.4 Ус хангамж, Ариутгах татуургын гол (магистрал) шугам сүлжээ түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг
    ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, төсөв
3.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Урилга нийтлэгдсэн өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
3.5 Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт ирүүлэх /Урилга нийтлэгдсэн өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
3.6 Татварын байгууллагын тодорхойлолт /Урилга нийтлэгдсэн өдрөөс хойших огноогоор,  татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/ 
3.7 Харьяа дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /Урилга нийтлэгдсэн өдрөөс хойших огноогоор,  татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/ 
3.8 Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлнэ.
3.9 Сүүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 онуудын Аудитын дүгнэлттэй санхүүгийн тайлан ирүүлэх
3.10 Сүүлийн 5 жил хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх 
3.11 Сүүлийн 5 жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний хуулбар, гэрээ  дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлэх, (Шаардсан тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэж байсан туршлагыг харж үзнэ)
3.12 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын талаарх мэдээлэл ирүүлэх /Мэргэжлийн үнэмлэх, диплом, гэрчилгээг нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
 
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 00 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны 5. www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
 
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-511