ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ  
Тендер шалгаруулалтын нэр: Камминс брэндийн хөдөлгүүрийн засвар, оношилгооны ажил үйлчилгээ үзүүлэх 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240103164 
Нийт төсөвт өртөг: 8,789,469,839
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй  
 
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
 
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
 
3. Тендерийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн, 09 цаг 10 минутад нээнэ.
 
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 
 
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
 
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
 
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм” Тендер шалгаруулалтын баримт бичгийн заасан үнийн бүхий тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.
 
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, 
Финанс төв, 5-р давхар, 502 тоот,
Утас: 75055555-512