ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019-10-01
Тендерийн нэр, дугаар: Тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт, ЭТТ/201901272
 
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай Цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
2. Энэхүү үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж буй цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 1,097,120 /нэг сая ерэн долоон мянга нэг зуун хорь/ төгрөг, эсхүл  үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
4. 2017, 2018 оны Аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх.
5. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар ирүүлэх 
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Тендерийг нээхээр заасан хугацаанд  нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 20 минутад нийтийн өмнө нээнэ. 
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх олгохгүй.
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn