“САЯ ТОНН -САЯ МОД” ХӨТӨЛБӨРИЙГ  ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож Монгол орны 3 бүс нутагт 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулах “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсэд хэрэгжиж буй цөлжилтийг бууруулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, доройтсон ойг нөхөн сэргээх, төрөлжсөн агро ойн аж ахуй байгуулах ажлыг Хил хамгаалах байгууллагын “Ногоон хэрэм” төсөлтэй уялдуулан 2030 он хүртэл 30 гаруй сая мод тарьж ургуулах “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд энэ онд Өмнөговь аймгийн Номгон, Манлай, Цогт-Овоо сумдын 70 га талбайд заг модоор ойжуулах ажил, Богдхан уулын дархан цаазат газарт 35 га талбайд шилмүүст модоор ойжуулах ажил гүйцэтгэнэ.