ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ажлын хувцас нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240102242
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ажлын хувцас нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:  “Тийм”

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: 
Дотоодын багц:
Багц № 1: Зуны ажлын хүрэм, өмд, комбинзон,
Багц № 2: Зуны ажлын цамц, поло
Багц № 3: Ажлын захгүй богино хүрэм, ноосон цамц, жинсэн өмд 
Багц № 4: Өвлийн ажлын хүрэм, өмд, комбинзон, хантааз

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2024 оны 06 дугаар сарын  13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 06 дугаар сарын  13-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот 
75055555 дотуур утас 512