ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
 
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын модуль-1,2,3 сургалт зохион байгуулах ЭТТ/201901304 дугаартай  төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх, ХАБЭА-н менежментийн тогтолцоо, стандартын шаардлага, хэрэгжүүлэх аргачлал,  ХАБЭА-н дотоод аудитын сургалт, ХАБ-ын манлайлал, ХАБ-ын соёл, бусад гэх зэргийг агуулсан сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах болно. 
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ. Үүнд:
3.1. Компанийн танилцуулга
3.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас скайнердэж ирүүлэх
3.3. Мэргэжлийн байгууллагаас олгодог сургалтын үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр гэрчилгээг эх хувиас скайнердэж ирүүлэх 
3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/
3.5. Сүүлийн 1 жил буюу 2018 оны санхүүгийн тайлан ирүүлэх /2018 онд ашигтай ажилласан байх/
3.6. Татварын байгууллагын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор,  татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/; 
 
4. Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх , 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлэх,
/Ижил төстэй гэдэгт ХАБ-тай холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байх, ХАБЭА-ийн сургалтуудыг зохион байгуулсан байхыг ойлгоно/.
 
5. Гурваас доошгүй сургагч багш, арга зүйч багш, Олон улсын эрх бүхий байгууллагын гэрчилгээ эзэмшсэн багш нар байх.  /Мэргэжлийн үнэмлэх, диплом, гэрчилгээг нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
 
6. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
 
7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
 
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Харилцах албан тушаалтан: Д.Нямбаяр 
Утас: 75055555-504