ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа 
Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240102245
Нийт төсөвт өртөг: 301,146,000 төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
 
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм” 
 
Багц № 1: Конус цацруулагч тууз,
Багц № 2: Замын тэмдэг, тэмдэглэгээ,
Багц № 3: Өндрийн туг, маяак
 
3. Тендерийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн, 09 цаг 10 минутад нээнэ.
 
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
 
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм” 
Тендерийн баталгааны дүн Багц №3 562,420 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   
 
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, 
Утас: 75055555 дотуур утас-507