СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

ДОТООДЫН НҮҮРС УГААЖ, БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ 
СШ дугаар: 2019-05-CO
 
Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ.” гэж заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын нүүрс угааж, баяжуулах үйлдвэртэй хамтран ажиллаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэхээр дараах нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Угааж, баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага: 
1. Монгол Улсад бүртгэлтэй, дотоодын нүүрс угаах үйлдвэр байх. 
2. Шаардлагатай дэд бүтэц холбогдсон байх. /авто зам, төмөр зам г.м/
3. Гаалийн хяналтын бүсийн баталгаат агуулахтай байх. 
 
Нүүрсний төрөл Чийглэг (Ar) Үнслэг (db) Дэгдэмхий (daf) Хүхэр (db) Чөлөөт хөөлт (CSN) Барьцалдах G index
Коксжих IV давхарга-40% 2.8 (±1) 14.01 (-2;+3) 27.30 (-0.5; +1) 1.01 (-0.2; +0.5) 6.0 (-0.5;+0.5) 81 (-6;+5)
Коксжих III давхарга-60% 3.58 (±1) 14.95 (-2;+3) 27.0 (±1) 0.9 (-0.2; +0.6) 5.0 (-0.5;+1.0) 78 (-6;+5)
 
Нийт хэмжээ: 150,000   /Гүйцэтгэлийг үндэслэж хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой/ 
Сонгон шалгаруулалтын доод үнэ:  62.9 ам.доллар /НӨАТ-гүй үнэ/
Гэрээний барьцаа төлбөр: 150,000 ам.доллар  /тонн тутмын 1.0 ам.доллар/
 
Бүрдүүлэх материалууд
1. 2019-05-CO дугаар бүхий сонгон шалгаруулалтын хүрээнд угааж, баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлагыг нотлох баримт бичиг
2. Хамтарч ажиллах албан хүсэлт 
3. Компани болон үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох тусгай зөвшөөрлүүд
4. Түүхий нүүрс угаах, баяжуулах технологи, төлөвлөгөө 
5. Үнийн санал, төлбөрийн нөхцөл ба төлбөрийн хуваарь
6. Сар тутмын ачилтын төлөвлөгөө, тээврийн гэрээ, тээвэрлэлтийн хүчин чадал
7. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх
8. Эрсдэл, түүнийг удирдах төлөвлөгөө
9. Маягт.02-ыг бөглөсөн байх
 
 
Материал хүлээн авах хугацаа: 2019-10-08-ны 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 905 тоот
Холбогдох утас: +976-7505 5555, дотуур утас: 910