ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019.10.03
Тендер шалгаруулалтын нэр: Мэдээлэл хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201907397
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос Мэдээлэл хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож байгаа тендерийн үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тухайн тендерийн үнийн дүнгийн 30 %-иас багагүй байх
Албан ёсны буюу гэрээт борлуулагчийн зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувь буюу 1,380,000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагаас өмнө цахимаар илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-505