ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ажлын хувцас нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240102242
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ажлын хувцас нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багцын дугаар Төсөл, арга хэмжээний нэр
Багц 2. Зуны ажлын цамц, поло
Багц 3. Ажлын захгүй богино хүрэм, ноосон цамц, жинсэн өмд
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:
Дотоодын багц:
Багц № 2: Зуны ажлын цамц, поло
Багц № 3: Ажлын захгүй богино хүрэм, ноосон цамц, жинсэн өмд
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт тендерийн баталгаа ирүүлнэ.
Багцын дугаар Баталгааны дүн
/Мөнгөн дүнгээр/ Баталгааны дүн
/Үсгээр/
Багц № 2 1,444,669 төгрөг /Нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран ес/ төгрөг
Багц № 3 1,497,960 төгрөг /Нэг сая дөрвөн зуун ерэн долоон мянга есөн зуун жар/ төгрөг
Тендерийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот
75055555 дотуур утас 512