ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2024 оны 08 дүгээр сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр: Интернетийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240103226
Нийт төсөвт өртөг: 693,809,000
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцтай”
Багц 1- Төв оффист интернет болон dedicated VPN үйлчилгээ авах
Багц 2 - Салбар уурхай; интернет болон dedicated VPN үйлчилгээ авах
3. Тендерийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн, 10 цаг 10 минутад нээнэ.
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”
Тендерийн баталгааны дүн
Багц 1 - 868,015
Багц 2 - 1,353,030
төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс,
Утас: 75055555 дотуур утас-503