ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД

2024 оны 09 дүгээр сарын 03 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас ирүүлсэн 0700 тоот “Их болон урсгал засварын албан шаардлага”-д дурдсаны дараа төв оффисын II байрны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “15 нэр төрлийн бараа, материал”-ын үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 504 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр ажлын даалгаврыг татаж авна уу.


Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1.    Нэхэмжлэх;
2.    Үнийн санал;


Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.