ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс тээврийн конвейерийн систем, бутлуур болон автомашинд ачих системийн төсөлд захиалагчийн хяналт гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240103008
Нийт төсөвт өртөг: 9,139,536,943 төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
3. Тендерийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 10 минутад нээнэ.
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”
Тендерийн баталгааны дүн 45,697,685 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 /дотуур утас-507/